8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-ын шуурхай зөвлөгөөн боллоо

2016-12-09 08:28:00

Онцгой байдлын ерөнхий газрын 22 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, Аврах тусгай анги, Хангалт, үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага оролцож, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, газар, хэлтэс, анги салбаруудын удирдлагад хандан, нийт албан хаагчдын дунд цэргийн дүрэм, захирах, захирагдах ёс, цэргийн сахилга, хариуцлагын талаар хичээл, сургалтуудыг тогтмол явуулах, зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар олон нийтэд ил тод мэдээлж, нийт албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулав.

Мөн газар, хэлтэс, анги, байгууллага бүрт цаашид анхаарч ажиллах чиглэлийн талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгөв.

Улсын хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинэ жилийн баяртай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, цаар, цэнгээн, үйлчилгээний газар, урлаг, соёлын байгууллагуудад гамшгаас хамгаалах хяналт, шалгалт явуулах, дүнг танилцуулах, 2016 оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж буй энэ үед хэрэгжүүлэх ажлаа улсын төсөв, санхүүтэй уялдуулах, тооцоо судалгааг нарийн гаргахыг үүрэг болголоо.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ирэх долоо хоногт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment