8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван дүүрэгт мотоцикль унахыг хориглолоо

2016-12-08 18:35:00

2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Иймд Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгууд болон алслагдсан 3 дүүргүүдийн Засаг даргын захирамжаар цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч буйтай холбогдуулан өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment