8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутан охидын нүцгэн зураг цахим орчинд тархаж байна

2016-12-08 15:30:00

100 гаруй эмэгтэйн нүцгэн гэрэл зураг болон видео бичлэг интернэт сүлжээнд алдагдсан хэрэг Хятадад гарчээ. Тэдгээр нь хууль бус зээлийн үйлчилгээ авсан оюутан охид юм байна. Хятадад оюутнуудын хэрэгцээнд зориулсан санхүүгийн үйлчилгээ байдаггүйгээс сүүлийн үед онлайн сүлжээнд хууль бусаар зээл өгдөг хүмүүс олширсон гэнэ.

Ингэхдээ охидын иргэний үнэмлэхээ харуулсан нүцгэн гэрэл зураг, видео бичлэгийг барьцаа болгож авдаг ажээ. Хэрвээ зээлээ төлөхгүй бол эдгээр материалыг нь олон нийтэд ил гаргах, эсвэл ар гэрийнхэнд нь илгээнэ гэж сүрдүүлдэг.

Сүүлд алдагдсан мэдээлэлд 167 эмэгтэйн зураг, видео, хаяг багтсан байжээ. Тэд бүгд 19-23 насныхан байсан байна. Ийм онлайн зээлийн үйлчилгээ үзүүлэгчид олон болсон ба сошиал сүлжээ, чатаар үйлчлүүлэгчээ олж авдаг. Жишээ нь тэд сарын 25 хувийн хүүтэй мөнгө зээлдэг ба зээлийн барьцаанд иргэний үнэмлэхээ харуулсан гурван өөр байрлалтай нүцгэн гэрэл зураг, 3 минутын нэг видео бичлэгээ илгээдэг байна. Үүний дараа мөнгө нь онлайнаар дансанд нь шилждэг.

Зээлээ эргүүлж төлөхийн тулд оюутан охид ихэвчлэн биеэ үнэлдэг болохыг цагдаагийн газар мэдээлсэн байна. Мөн зээлдэгчид нь тэдний зургийг бусдад зардаг гэсэн мэдээлэл байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment