8o
Улаанбаатар хот
mobile menu

Обама реалити шоунд оролцжээ

2015-12-17 15:30:00

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн оролцсон Эн-Би-Си телевизийн "Running Wild" реалити шоу нэвтрүүлгийн дугаар маргааш цацагдах юм байна. Нэвтрүүлгийн хөгтлөгч Беар Гриллс болон Барак Обама нар өнгөрсөн 9 дүгээр сард Аляскад очиж энэхүү дугаарыг бичүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн нэвтрүүлэгт оролцох асуудлыг АНУ-ын Нууц Албанаас зөвшөөрсний үндсэн дээр Барак Обама оролцсон байна. Цагаан Ордны зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама байгаль хамгааллын асуудалд анхаарлаа хандуулдаг гэдгээ үзэгчдэд харуулах үүднээс энэхүү нэвтрүүлэгт оролцсон хэмээн мэдээлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл