8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний мөнгө хилээр гаргахыг завджээ

2016-12-08 13:17:00

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн албан хаагчид их хэмжээний хөлдөөсөн мах, монгол мөнгөн дэвсгэтрүүд хилээр давуулахаар завдсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын харъяат С,Б нар Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6,7,8,9 дүгээр купены агааржуулалтын хоолойдүхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, 890 мянган төгрөгийн дүн бүхий 100, 50, 20, 10-тйн дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлжээ. Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
Тэнэг золигоо юу гээд хэлэх гээд байгаа юм бэ
2016/12/09 202.179.31.109
Иргэн
Найруулга ч тасархай. Баргийн хүн ингэж бичиж чадахгүй. Жинхэнэ авьяас!
2016/12/09 202.9.42.200
ХАХА
75кг, 890.000 Төмөр замын цагдаагийн албан хаагчид гаргасан юм уу тэ
2016/12/08 103.23.51.3
ТЗамын цагдаа нь хэрэг тарьсан гэсэн үгүү?
ЦЕГ-аас Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн албан хаагчид их хэмжээний хөлдөөсөн мах, монгол мөнгөн дэвсгэтрүүд хилээр давуулахаар завдсан талаар мэдээллээ. .. ???
2016/12/08 203.91.115.45
  • Recent
  • Most Read
  • Most Comment