Пакистаны олон улсын нисэх онгоцны компаний онгоцонд 48 зорчигч сууж явсан бөгөөд компанийн удирдлагуудын хэлж буйгаар ослын улмаас 48 зорчигчоос хэн ч амьд үлдэж чадаагүй гэжээ.
PK661 нислэг нь Читралаас Исламбадад хүртэл нисэх хуваартай байсан бөгөөд Хавалиений бүс нутагт осолджээ. Энэхүү нислэгийн үеэрИсламын алдарт дуучин Жунай Жамшед эхнэрийн хамт зорчиж байжээ.
Тус ослын шалтгааны урдчилсан дүгнэлтээр онгоцонд ямар нэгэн техникийн саатал гараагүй бөгөөд осол боллоо хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.Энэхүү онгоцонд 42 зорчигч 5 нисэх багийн гишүүн, 1 инженер зорчиж байжээ. Мөн доор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэрхэн мэдээлсэн тухай бичлэгийг оруулж байна.