8o
Улаанбаатар хот
mobile menu

Трамп АНУ-аас БНХАУ-д суух элчин сайдыг томилолоо

2016-12-08 10:26:00

 

Доналд Трамп АНУ-аас БНХАУ-д суух элчин сайдаар Йова хотын захирагч Терри Бранстадыг томиложээ. Трампын хэвлэлийн албаны төлөөлөгч Жасон Миллер сэтгүүлчдэд хандан “Тэрээр Доналд Трампыг Хятад дахь төлөөлөгч болж ажиллах саналыг хүлээн авсан гэв.
Бранстад төрийн бодлого, худалдаа хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Трампыг Бээжинд төлөөлөн суух бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Тэрээр “Би Хятад орон, хүн амыг сайн мэднэ” хэмээн олон нийтэд сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Жасон Миллерийн хэлж буйгаар Бранстад манай орныг Бээжинд төлөөлөх гол хүний нэг бөгөөд энэ сонголтондоо бахархахгүй байхын аргагүй” хэмээн мэдээлж байна. 

Хоёр орны эв найрамдалт харилцаа

Трамп лхагва гарагт өгсөн мэдэгдэлдээ “ Захирагч Бранстад Хятадын дарга Си Зинпин болон бусад удирдлагуудтай удаан хугацааны турш хамтран ажилласан. Энэ томилгоо БНХАУ-ын дарга, удирдлагад таалагдана гэж найдаж байна” гэв. БНХАУ, АНУ 1985 оноос хойш дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Харин СиЗинпин болон Бранстад нар 2012 оноос хойш бие биенээ мэдэж, хоёр орны хамтын ажилгааг өргөжүүлэхэд хамтран ажиллаж байна. 
 

 

 

Эх сурвалж: CNN

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment