8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Меркел намын даргаар сонгогдож, Канцлерьт дахин өрсөлдөнө

2016-12-08 09:45:00

Германы канцлерь Ангела Меркель Христийн ардчилсан холбооны даргаар дахин сонгогдсон байна. Энэ сарын 6-нд Германы Эссен хотод болсон эрх баригч намын их хурлаар А.Меркелийн бүрэн эрхийг дахин дөрвөн жилээр сунгажээ. Энэхүү хуралд 4000 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд 89,5 хувь нь Ангела Меркелийн төлөө санал өгчээ.

Хоёр жилийн өмнө болсон тус хурлаар 96,7 хувийн санал авч байсан аж. Герман дахь популист үзлийг шүүмжлээд олон нийтийн газарт Ислам шашинтай эмэгтэйчүүд гивлүүртэй явахыг хориглох саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Христийн ардчилсан намын холбоо нам шүүхийн танхимд жолоо барих үеэр гивлүүр өмсөхийг хориглох тухай хуулийн төслийг бэлтгэх ажлыг эхлүүлжээ. А.Меркель “Нүүрээ халхалдаг гивлүүр хувцас өмсөхийг бүхий л газарт хуулиар хориглох хэрэгтэй” гэв.

Ирэх онд Германд Бундестагийн сонгууль болно. Намын даргаар сонгогдсон А.Меркель Германы Канцлерьт дахин өрсөлдөнө гэдгээ албан ёсоор илэрхийллээ. Тэрээр их хуралд хэлсэн үгэндээ “Ирэх жил Германд хамгийн хэцүү сонгуулийн кампанит ажил эхэлэнэ” гэжээ.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment