АН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанаар намын дүрмээ шинэчилнэ гэж буй ч үндсэн зорилгоо биелүүлж чадаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр дүрмээ нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэхээр болсон. Мөн намын даргын төлөөх тэмцэл өрнөж буй гэх. Бүр намын даргад өрсөлдөх нэгэн мөнгө тараасан тухай яриа ч чих дэлсч байгаа юм. Тэгвэл АН-ын 1000 гаруй гишүүнтэй Их хуралд нэгэн сонин содон хүн очжээ.Тодруулбал, Бүгд найрамдах намын дарга “Буян” компанийн захирал УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан тус хуралд очсон гэх мэдээлэл байна. Энэ талаар цахим орчинд “Хүний намын хуралд ирээд суудал ч олдохгүй байхад горзойтол зогсоод байх юм. Ингэж ч доошоо орж явахгүй хүн дээ”, “Тоон дотор үсэг цохиж явна” хэмээн жиргэсэн байна.
“Буян”-гийн Жагаа АН-ын Их хуралд суусан нь
2016-12-07 18:00:40