"Ламиа" нисэх онгоцны авиа компанийн удирдлага Бразилийн хөлбөмбөгчид зорчиж байсан онгоцны ослын дүгнэлтийг гаргасан талаар Боливийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлжээ. Энэхүү ослын улмаас нийт зорчиж байсан 70 хүн амиа алдсан. Тус хэргийн талаар "Ламиа" авиа компанийн ерөнхий менежер Густаво Варгас, тус хэргийн мөрдлөгийн коммиссийн ажилтан Иван Күйнтанилла нар Боливийн мэдээллийн агентлагт мягмар гарагт мэдээлжээ.
Энэхүү хэрэгт холбоотойгоор "Ламиа" нисэх авиа компанийн нэр хүнд бүхий ажилчид, дарга, захирал нарыг барьж сатуулаад байна. Осол болохоос өмнө нисгэгчийн баг цахилгаан тасарч, хөдөлгүүр ажиллахгүй. Бензен дууссан гэж мэдээлж байсан талаар хар хайрцагт үлджээ.