Дональд Трамп тогтсон дипломат жишгийг эвдэж Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар ярьсны дараа Бээжингийн эрх баригчид Тайваний ерөнхийлөгчийг АНУ-д нэвтрүүлэхгүй байхыг Вашингтонд шаарджээ.Өнгөрсөн нэгдүгээр сард Тайваний анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Цай Ин Вэн ирэх сард АНУ-аар дамжин төв Америкийн Никарагуа, Гватемал, Сальвадор улсуудад айлчлах гэж байгаа юм.
Энэ үеэрээ тэр Нью-Йорк хотод саатаж Дональд Трамптай уулзаж магадгүй хэмээн Бээжин сэжиглэж байна. Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Хятад улс АНУ-д түүнийг дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүй, Тайваний асуудлаар ямар нэг буруу алхам хийлгүүлэхгүй байхыг шаардаж байгаа” гэжээ.
Харин энэ шаардлагын тухай тодруулгад АНУ-ын төрийн департмент хариулахдаа “Тайваний ерөнхийлөгч АНУ-аар дамжин өнгөрөх нь урьд өмнө байсан практик, албан бус харилцаанд байх үзэгдэл“ гэсэн байна.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болох ба Цай Ин Вэн түүнээс өмнө Америкт тивд айлчлахаар төлөвлөжээ.
chuhal.mn
Эх сурвалж: The Guardian