8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

2015-12-17 14:31:00

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2015 оны 12 сард Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн олон улсын аяныг зохион байгуулж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэхүү аянд нэгдэж буйгаа илэрхийлж өнөөдөр /2015.12.17/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.
 

 
Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсын хэмжээнд ямар байгаа талаарх статистик мэдээллийг танилцуулсан юм. Улсын хэмжээнд 2015 оны эхний 10 сард 23323 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1113 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 494 хэргээр буюу 79.8 хувиар өссөн байна. Мөн 2015 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийлэлд 1076 иргэн өртөж хохирсны 88.0 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас нийт 22 хүн нас барж, 949 хүн гэмтжээ.
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гараад 10 жил болж байгаа ч энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн чанартай гэмт хэргийн тоо огт буурахгүй байна. Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэглэхэд түвэгтэй, доголон хууль болсон гэдэг нь харагдаж байгаа. 2014 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцэх, эсэх нь шийдвэрлэгдээд явж байна. Ажлын хэсэг томилогдоод энэ онд хуулийг батлуулахад бэлэн болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахаас өмнө Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиудад холбогдох заалтуудыг оруулж өгсөн. Ингэснээр шинээр хэлэлцэн батлах Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бүрэн хэмжээний цогц эрх зүйн орчинг бүрдүүлсэн хууль болж чадна гэж үзэж байна. Цаашид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталснаар хуулийн зохицуулалтад дутагдалтай байсан хохирогчийг хэн, яаж хэрхэн хамгаалах, үйлчилгээ үзүүлэх процедур тодорхой болох юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн ноцтой үр дагаварт хүргэх зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүчирхийлэл үйлдэгчид зан үйлээ өөрчлөх, хохирогчид дахин аюул учруулахгүй байхад чиглэсэн ял шийтгэлийн өвөрмөц төрөл, албадлагын арга хэмжээ хэрэгжинэ гэдгийг гишүүд хэллээ.
 

 
Хэвлэлийн бага хуралд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Арвинтариа оролцож мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авлаа.
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2015 онд зохион байгуулж буй аяны хүрээнд “Дэлхийг улбар шар болгож охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатайгаар дэлхий дахинд “Улбар шар” арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм байна. Мөн Улбар шар өнгө нь гэрэлт ирээдүй, хүчирхийлэлгүй ертөнцийг бэлгэдсэн UNITE аяны албан ёсны өнгө ажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ану
хэдэн гамшгийн гайнууд өөрсдөө жинхэнэ хүчирчийлэгчид хэзээ эд нар хэрэгтэй юм хийж байлаа мэдэхгүй юм байна Цолмон Одонтуяа Цогзолмаа Оюун Оюунхорол Куландаа Сарангэрэл Эрдэнэчимэг гэх мэт ганцхан Уянга гишүүн Монголд хэрэгтэй хүн бусад нь хэрэггүй новш
2016/03/20 103.17.108.42
ану
хэдэн гамшгийн гайнууд өөрсдөө жинхэнэ хүчирчийлэгчид хэзээ эд нар хэрэгтэй юм хийж байлаа мэдэхгүй юм байна Цолмон Одонтуяа Цогзолмаа Оюун Оюунхорол Куландаа Сарангэрэл Эрдэнэчимэг гэх мэт ганцхан Уянга гишүүн Монголд хэрэгтэй хүн бусад нь хэрэггүй новш
2016/03/20 103.17.108.42
ану
хэдэн гамшгийн гайнууд өөрсдөө жинхэнэ хүчирчийлэгчид хэзээ эд нар хэрэгтэй юм хийж байлаа мэдэхгүй юм байна Цолмон Одонтуяа Цогзолмаа Оюун Оюунхорол Куландаа Сарангэрэл Эрдэнэчимэг гэх мэт ганцхан Уянга гишүүн Монголд хэрэгтэй хүн бусад нь хэрэггүй новш
2016/03/20 103.17.108.42
хүдэр
Хэдэн балай авгайг сонгуулиар зайлуулахгүй бол тэнэгтэж өгчийнаа
2015/12/23 103.17.108.42
хүдэр
Хэдэн балай авгайг сонгуулиар зайлуулахгүй бол тэнэгтэж өгчийнаа
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment