Нэг минутын үнэ цэнийг онгоцноосоо хоцорсон зорчигч, нэг секундын үнэ цэнийг осолд орсон жолооч хамгийн сайн мэдэрдэг гэдэг. Жирийн нэгэн албан байгууллагад ажилладаг хэн ч ажилдаа хэдэн минут хоцорход л асуудал үүсдэг. Гэтэл иргэдийн итгэлийг хүлээсэн хууль тогтоох үүрэгтэй эрхэм төрийн түшээд чуулганы хуралд хээв нэг хэдэн цагаар хоцорч ирж байх юм. Төрийн дээд байгууллагынхан ингэж назгайрахаар түмний амьдрал хэрхэн дээшлэх вэ. Уг нь тэд цаггүй гэхийн зовлонгүй улс. Аль үнэтэй цагийг зүүж, гар утасыг нь барьдаг. Хамгийн харамсалтай нь өөрсдийнхөө имиж болгон зүүх дуртай цагаа хэрэглэж бололтой. Өнөөдөр гэхэд УИХ-ын чуулганы хуралдаан өглөөний 09 цагаас товтой. Гэтэл гишүүд хуралдаа иймэрхүү янзтай иржээ.