Ардчилсан намын VI их хурал өчигдөр /2016.12.06/ эхэлсэн. Хурал өнөөдөр үргэлжилнэ. Төлөөлөгчид АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж буй юм.Өчигдөр Соёлын төв өргөөнд эхэлсэн хурлаар орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан аймаг, сум, дүүргийн гишүүддээ хүндэтгэл үзүүлж, АН-ын дарга З.Энхболд илтгэл тавьсан.Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа.
АН-ын VI Их хурал өнөөдөр үргэлжилнэ
2016-12-07 09:46:00