Соёлын төв өргөөнд АН-ын Vl их нэлээд ширүүхэн бас халуухан болж байна. Уг хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа билээ. Яг одоо Ардчилсан намын төлөөлөгчид санал шүүмжлэл хэлж байгаа бөгөөд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.
Тэгвэл хаалттай хөшигний цаана ямар үйл явдал өрнөж байгаа талаар зарим хуралд оролцогчид цахим хуудастаа мэдээлжээ. АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “АН үүсгэн байгуулсан түүхэн 4 хөдөлгөөнийхөн ширүүн үг хэлж, шүүмж хэлж байна. МоАХ-г төлөөлж үг хэлсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам намаасаа гарч шинэ нам байгуулна" гэв хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байна.