Ардчилсан намын зургаадугаар Их хурал хаалттай горимд шилжин хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчлэлээ хэлэлцэж байгаа юм. Тэгвэл намын даргыг хэзээ сонгох талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Нэгдүгээр сарын 22-нд улс орон даяар 330-аад сум, есөн дүүрэгт бүх анхан шатны намуудын үүрүүдийн хурал болно. Энэ хурлаар намын үүрийн дарга нарыг ил тод нээлттэй сонгоно. Үүний дараа нэгдүгээр сарын 29-н хавьцаа бүх шатны сонгууль явагдана. Хоёрдугаар сарын 20-д сунгаагаар намын даргаа сонгох асуудлыг төлөвлөж байна” хэмээн мэдэгдлээ.