Ардчилсан намын VI Их хурал түр завсарлаад байна. Яг одоо төлөөлөгчид санал шүүмжлэл хэлж байна. Гэхдээ хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Санал шүүмжлэлээр намын даргын үйл ажиллагаа, 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдал, нам шинэчлэгдэх процесс, намын дүрэм тойрсон заалт зэрэг асуудал хөндөгдөх төлөвтэй байна.
Уг хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний 800 гаруй эрэгтэйчүүд бол 200 гаруй нь эмэгтэй гишүүд юм. Мөн гишүүдийнх нь 858 нь дээд боловсролтой бол 250 гаруй нь эрдмийн зэрэг цолтой аж. Энэ удаагийн Их хурлаас Ардчилсан намынхан намын дүрмийн шинэчлэлээ хэлэлцэн, батална. Үүний дараа анхан, дунд шатанд сунгаа явж, Үндэсний зөвлөлдөх хороо, Их хурлын гишүүдийг шинээр сонгох үйл явц эхэлнэ. Мөн өчигдөр болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын дүрмийн төслийг хэлэлцэх шатанд Ардчилсан нам дэд даргатай байх заалтыг дэмжжээ. Ингэхдээ эмэгтэй дэд даргатай байх гэсэн санал дэмжлэг хүлээгээд байгаа аж.