АН-ын Их хурал үргэлжилж байна. Энэ удаагийн Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл яг одоо Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна.
Тэрээр хэлэхдээ: "МАН мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллаж байна. Давхар дээлээ тайл гээд талбай дээр жагсаал хийж байсан хүн өөрөө давхар дээл өмчихсөн байж байна. Түүнчлэн ах дүүс, хамаатан садангууд төрийн албаар дүүрлээ.
Мөн өр ширийн асуудалд маш худал мэдээлэл тарааж байна. Гэтэл Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх ор үндэсгүй гэтгэлэг тарааж байна. Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш өдөрт 100 төгрөгөөр нэмэгдэж байна. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан сайн гэх хөтөлбөр болгоныг зогсоосон" гэв.
З.Энхболд: МАН Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх ор үндэсгүй гүтгэлэг тараасан
2016-12-06 14:14:00