Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх" тухай асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтад нийт 98 хүн материалаа ирүүлсэн байна. Үүнээс найман хүнийг шалгаруулаад эдгээр нэр дэвшигчдийнхээ дунд дахин сонгон шалгаруулалт явуулж дөрвийг нь сонголоо. Тодруулбал, Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарын дөрвөн нэр дэвшигчийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжсэн юм. Одоо уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Т.Хулан