Өнөөдөр Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз эмэгтэй Чой Сүн Сил нартай холбоотой дуулианы мөрөөр тус улсын хамгийн том есөн компанийн тэргүүнүүдийг байцааж байна.Тэднийг ерөнхийлөгч Пакын нөлөөгөөр Чой хатагтайн ашгийн бус хоёр байгууллагад мөнгө хандивласан эсэхийг тодруулах юм.
Парламентын байцаалтадHyundai, Hanjin, Lotte, Samsung, SK, Hanwha, LG, CJ группуудын ерөнхийлөгч нар болон тус улсын хувийн хэвшлийн хамгийн том лобби байгууллага болох Federation of Korean Industries-ийн ерөнхийлөгч нар оролцож байна.
Уг арга хэмжээг YouTube сувгаар шууд дамжуулж байна.