Энэтхэгийн Тамил Наду хотын ерөнхий сайд Ж.Жаяалалитха 68 насандаа ням гарагийн орой орон нутгийн цагаар 23:30 минутанд Ченнай Аполло эмнэлэгт зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгслөө.
Мянга мянган дэмжигчид нь түүний төлөө жагсаж, эмгэнэлээ илэрхийлж байна. Ж.Жаяалалитха нь есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Ченнай Аполло эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Эмнэлгийн гадаа жагссан олон “ээжээ” хэмээн орилж, эмгэнэлээ илэрхийлж байна.
Тэрээр Энэтхэгийн кино жүжигчин бөгөөд 1980-аад оны эхээр 100 гаруй кинонд дүр бүтээжээ. 2014 оны эхээр авилга, хээл хахуулын хэрэгт сэжиглэгдэн, хоригдож байжээ.
Эх сурвалж: BBC