8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинзо Абэ Барак Обамад хариу барилаа

2016-12-06 08:57:17

 

Энэ сард Хавайн аралд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэрээ Сувдан эрэгт зочлох төлөвлөгөөтэй байгаагаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр буюу Даваа гарагт мэдэгдлээ.1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Япончууд Сувдан эрэгт гэнэт довтолсноор Номхон Далайд Дэлхийн Хоёрдугаар дайн эхэлж байсан юм. Ингэснээр Абэ нь тус түүхэн газарт айлчилсан Японы анхны ерөнхий сайд болж байна. Өнгөрсөн тавдугаар сард Барак Обама анх удаа АНУ атомын бөмбөг хаясан Хирошима хотод айлчилсны дараа энэ нь Японы талын хариу айлчлал болж байгаа юм. Айлчлалын үеэр Обама уучлал гуйгаагүй боловч харуусч байгаагаа илэрхийлж, дэлхий нийтийг цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байхад уриалж байв.

75 жилийн өмнө Японы онгоцнууд Сувдан эрэгт АНУ-ын тэнгисийн цэргийн баазад гэнэдүүлэн довтолсноор 2,400 гаруй цэрэг, энгийн иргэний аминд хүрсэн бөгөөд тухайн үед ерөнхийлөгч байсан Фрэнклин Рузвельт уг өдрийг “гутамшигтай өдөр” гэж зарлаж байв.

Хоёр цаг үргэлжилсэн агаарын довтолгоонд Америкийн 20 хөлөг онгоц, 164 нисэх онгоц сүйрсэн байна. Японы олон нийт Абэгийн мэдэгдлийг таатай хүлээн авч, Обамагийн Хирошимад хийсэн айлчлалын хариуг барих нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: South CHina Morning Post 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment