Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан "Чингис" зочид буудалд болж байгаад түр завсарлалаа. ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар Их хурлаараа хэлэлцэх намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж буй юм. ҮЗХ-ноос батласан шинэчлэлийг Их хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд зарим асуудлаар фракцуудын байр суурийг нэгтгэхээр болсон гэнэ. Дашрамд дурдахад, маргааш АН-ын Их хурал Соёлын төв өргөөнд хуралдах товтой байна.
АН-ын ҮЗХ-ны хурал түр завсарлалаа
2016-12-05 16:55:00