УИХ дахь МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдааныг хаалттай түвшинд явуулж буй бөгөөд хурал болж буй өрөөний үүдэнд хүмүүсийг ойртуулахгүй байна. Үүнээс үзвэл уг хуралдаанаараар маш нууц асуудлуудыг хэлэлцэж буй бололтой. Дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа гэх албан бус мэдээлэл байна. Хэд хоногийн өмнөөс Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, орных нь сайдуудын нэрс ч тодорч эхэлсэн юм. Чадамж муутайн дээр намын нэр нүүрэнд халтай үг хэлсэн сайдуудаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын нэрс тодорч, огцруулах асуудал яригдаж эхэлсэн юм.
Тэгэхээр уг асуудлыг хэлэлцэж магадгүй аж. Мөн Хилийн хуулийг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл ч мөн байна.
Т.Энхэлээ