Ардчилсан намын Их хурал маргааш Соёлын төв өргөөнд болно. Уг хуралтай холбогдуулан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо яг одоо "Чингис" зочид буудалд хуралдаж эхэлж байна. Их хурлаар хэлэлцэх дүрмийн төслөө хэлэлцэх юм. Маргааш болох Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд энэ удаагийн хурлаар намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, батлах юм. Их хуралд оролцох төлөөлөгчдийг сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгчид, тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, Намын дэргэдэх байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1210 төлөөлөгч бүрдүүлэх юм.
Т.Энхэлээ