Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. УИХ дахь МАН-ын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр Төрийн ордонд бус Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанаар эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын талаар хэлэлцэх гэнэ. Харин Ардчилсан намын бүлгийн хувьд хуралдаанаа хойшлуулжээ. Учир нь маргааш болох намын ҮЗХ-ны хуралтай холбогдуулан өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 11.00 цагт хуралдаж, Их хурлаар хэлэлцэх дүрмийн төслөө хэлэлцэх юм байна. Үүнтэй холбогдуулан ийнхүү хуралдаанаа хойшлуулжээ. Тус намын удирдлагууд өнөөдөр өглөө эртлэн хуралдсан гэх мэдээлэл ч байна.
Т.Энхэлээ