Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Түүний ойрын хоёр ч хүнийг саатуулснаас гадна эхнэрийнх нь гадагшаа зорчих эрхийг хассан. Харин Н.Алтанхуяг энэ бүхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа юм. Тэрбээр өөрийнх нь эсрэг Ц.Элбэгдорж тэргүүтэй хуйвалдааны төрийнхөн ажиллаж буйг илэрхийлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг хэд, хэдэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Харин Ерөнхийлөгч энэ хугацаанд ямар нэгэн байдлаар дуугараагүй бөгөөд өчигдөр өөрийн цахим хаягаар дамжуулан байр, сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Учир мэдэх нэгэн: Намайг гүтгэхээр, надаас “айхгүй” гэхээр, надтай тэмцэхээ мэдэгдэхээр. Би тайвширдаг. Намайг яах ч үгүйг мэддэг болоод л тэр" гэжээ.
Т.Энхэлээ