УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхлэх товтой байсан ч ирц бүрдэхгүй, хүлээгдэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ирэхгүй байгаа юм. Тус бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн хуралдаанаар хэлэлцэх байсан бүх асуудлаас завсарлага авсан. Харин завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа ч МАН-ынхан чуулганы танхимд ирээгүй байна.