УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар батласан байна. Үүнд:
12 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр