8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: Хятадууд хэзээ ч усанд живэхгүй хөлөг онгоц бүтээнэ

2016-12-03 10:14:00

Хятадын Сичуан мужийн Ченьду хотод Титаник хөлөг онгоцны хувилбарыг бүтээх ажил эхэлжээ. 269 метр урттай Титаник хөлөг 1912 онд Англиас хөдөлж Нью Йорк руу явах замдаа мөсөн уул мөргөж сүйрсэн түүхтэй. Энэхүү төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж, дуусгах аж. 
 

Энэ харамсалтай явдлын улмаас 1500 гаруй хүн амиа алдсан бөгөөд 1997 онд найруулагч Жеймс Камерун дэлгэцийн бүтээл хийснээр дэлхий нийтэд Титаник хөлөг илүү алдартай болжээ.


Камерун киногоо бүтээх гэж хөлгийн жижиг хэмжээний загвар хийлгэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл яг бодит хэмжээгээр нь загвар бүтээсэн тохиолдол байхгүй.
 
Хятадад бүтээх загварын дотоод засал нь хүртэл жинхэнэ Титаниктай адилхан байх бөгөөд дотроо хүлээн авалтын танхим, театр, усан сан, нэгдүгээр зэрэглэлийн өрөөнүүдийг багтаах аж. Мэдээж хэрэг орчин үеийн салшгүй нэг хэсэг болсон Wi-Fi сүлжээ хүртэл багтаана.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bdhxgsj
delhiin nomer1 huulagchid
2016/12/03 112.72.11.122