8o
Улаанбаатар хот
mobile menu

Сергей Лавров: Сирийг Исламын улс, "Аль Нусра" террорист бүлэглэлүүдээс цэвэрлэнэ

2016-12-02 09:19:00

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “Сирийн хойд хэсэгт явуулж байгаа "Euphrates Shield Operation" ажиллагаа нь ямар нэг улс орон, хувь хүн рүү чиглээгүй, зөвхөн террорист байгууллагуудыг устгах зорилготой” гэж хэлсэн тухай тус улсын Hurryiet Daily News суваг мэдээллээ.Эрдоган цааш нь“миний хэлсэн үгэнд хэн ч эргэлзэх ёсгүй, бас хэн ч өөрөөр тайлбарлах гэж оролдоод хэрэггүй” гэсэн байна.

Мягмар гарагт тарсан Эрдоганы үгийг ямар утгатайг тайлбарлахыг Оросын тал шаардсан юм. Кремлийн төлөөлөгч Юрий Ушаков өчигдөр мэдээлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Туркийн ерөнхийлөгч Эрдоган нар өчигдөр утсаар Сирийн тухай ярилцах үеэр Эрдоган тайлбар хийсэн гэжээ.

Өчигдөр мөн Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай Аланиа хотод хамтарсан мэдэгдэл хийхдээ “Сирид явуулж байгаа манай ажиллагааны зорилго бол Сирийг Исламын улс, Аль Нусра террорист бүлэглэлүүдээс цэвэрлэх юм” гэж хэлсэн байна. Ингэхдээ “Сирид бид бусад улс орнуудтай хамтран ажиллаж байна. Гэхдээ Орос улстай илүү ойр хамтрах нь үр дүнтэй гэж үзэж байгаа” хэмээн өгүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment