УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл чуулган эхлэх цаг болсон боловч ирц бүрдэхийг хүлээж байна. Чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирсэн байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байгаа юм.Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс О.Баасанхүү хүрэлцэн ирсэн байна.
УИХ ирц бүрдэхийг хүлээж байна
2015-12-17 10:29:00