Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэрсийг Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр олон нийтэд зарлалаа. Тэрбээр "Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа..." хэмээн цахим ертөнцөд жиргэж орхив. Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг Засгийн газраас томилсон бөгөөд уг ажлын хэсгийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр ахалж байсан юм. Тэгвэл тэрбээр олны анхаарлын төвд байсан энэхүү асуудлыг ийнхүү ил болголоо.