Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэгэн үүрэг даалгаврыг төрийн байгууллагуудад өгсөн байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт ийнхүү үүрэг болгожээ. Энэ сард байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ.
Т.Энхэлээ