Энэ сарын эхээс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатан садан бол эхнэрийг хилээр гарахыг хориглосон. Мөн үүнээс гадна түүний эгч, дүү нарыг сэжигтэнээр тооцон, цагдан хориод байгаа билээ. Харин өнөөдөр Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлж, хорихоор болсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Хуулийнхан зарлан дуудах хуудас ирүүлсэн нэрийдлээр түүнийг цагдан хорьж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Н.Алтанхуяг зарлан дуудах хуудсын дагуу 16.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөхөөр болжээ. Хэрвээ ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.