8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадад сая, сая иргэд төрийн албанд ажиллахын тулд өрсөлдөж байна

2016-11-30 13:00:00

 

Зөвхөн ажлын ярилцлагад орохын тулд таван цагийн турш шалгалт өгнө гэж төсөөл дөө. Өнгөрсөн ням гарагт хятадын төрийн албан хаагчийн шалгалтанд нэг сая орчим иргэн оржээ. Тэд таван цаг үргэлжлэх шалгалтын эхний хоёр цагийг хэл шинжлэл, тоо, логик, улс төр, хууль болон соёл урлаг зэрэг салбаруудыг хамарсан, олон хувилбарт хариулттай 135 асуултыг бөглөхөд зарцуулдаг. Сүүлийн гурван цагт эссе бичдэг  байна.
Шалгалт жилд ганц л удаа болдог учраас иргэд боломжийг алдахгүйг хичээдэг байна. Шалгалт өгч байгаа иргэд 27 000 ажлын байрны төлөө өрсөлдөж байгаа юм. Харамсалтай нь тэнцсэн иргэдээс 36 хүнээс нэг нь л төрийн албан хаагч болдог.

23 настай Ванг Зайжен шалгалт өгч байгаа хүмүүсийн нэг юм.Тэрээр Бээжингийн ихэд нэртэй Цинхуа их сургуулийн төгсөгч, Худалдааны яаманд ажилд орох хүсэлтэй. Ванг дөрвөн сарын турш тус шалгалтад бэлдэж, урьдын асуултуудыг бөглөн, амралтын өдрүүдээр төрийн албан хаагчийн шалгалтад бэлтгэх тусгай ангид сууж, ижил төрлийн шалгалтууд өгч байсан гэнэ. Тэрээр, “Асуултууд нь миний бэлдэж байснаас огт өөр байлаа. Эссений нэг сэдэв нь усны талаарх эртний хятадын ойлголт ба зүйрлэл дээр суурилсан орчин үеийн засаглал байсан. Цагтаа амжиж бүгдийг нь бөглөхийн тулд нэг асуултанд 50 секундээс илүүгүй зарцуулах хэрэгтэй” гээд шалгалтын цаг маш давчуу байсныг онцолсон юм. Төрийн албан хаагч тогтвортой цалин, маш их урамшуулал авдаг. Мөн эрх баригч Коммунист намд элсэх томоохон боломжийг нээдэг гэнэ. Төрийн албан хаагчийн шалгалт өгөх хүмүүс хамгийн багадаа коллежийн дипломтой байх, 18-35 настай байх ёстой аж. Шалгалтад бүртгүүлэхдээ ямар ажилд орох хүсэлтэйгээ сонгосон байх ёстой.

Ванг Зайжений орох хүсэлтэй ажил нь сард 6000 юаний цалинтай ч Бээжин хотын бүртгэл, үнэгүй байр, хоол зэрэг олон давуу талтай. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед төрийн албан хаагчийн ажил улам л эрэлт хэрэгцээтэй боллоо. Түүний хэлж байгаагаар төрийн алба нь тогтвортой учраас карьерийн хувьд зөв сонголт гэнэ. Вангд болон шалгалт өгсөн бусад хүмүүст одоо хүлээх л үлдээд байна. Шалгалтын хариу ирэх оны эхний сараас нааш гарахгүй. 

Эх сурвалж: CNN

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл