8o
Улаанбаатар хот
mobile menu

Ф.Кастрогийн төлөө мянга мянган Кубчууд гашуудаж байна

2016-11-30 10:35:04

Мянга мянган Куб иргэд Ф.Кастрогийн төлөө төв талбайд жагсаж, гашуудаж байна. Түүний үхэлтэй холбоотойгоор нийт 9 хоногийн турш Куб даяар гашуудаж, хувьсгалч удирдагчынхаа төлөө залбирч байна. Тэрээр засгийн эрхийг 1959 онд авч өнгөрсөн баасан гарагт 90 насандаа таалал төгссөн.

Латин Америкийн зүүний хүчний удирдагчид, дэлхийн томоохон коммунист дэглэмтэй гүрэн өөрсдийн төлөөллийг явуулж, харамсаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч зарим эрх баригчдын хэлж буйгаар Ф.Кастро дарангуйлагч байсан бөгөөд засгийн газрын эрхийг гартаа авч барих ёсгүй байсан хэмээн үздэг.

Ф.Кастрогийн дурсгалын хүндэтгэн жагссан иргэд “Хувьсгал үүрд мандан бадраг Фидел, Фидель хэмээн дуу нэгтэйгээр уриалж, жагсаж байв. Гэхдээ түүнийг хүндэтгэх, гаргаж өгөх ёслолд барууны удирдагчид ирэхгүй байх хэмээн Кубын эрх баригчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл