8o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэ уучлал гуйсан нь ард олныг төөрөгдүүлэх гэсэн атгаг санаа байсан

2016-11-30 10:12:00

"Gallup" судалгаагаар ерөнхийлөгчид итгэх, дэмжигсдийн тоо буурч байна

Өмнөд Солонгосын “Gallup”-аас гаргасан судалгаагаар Пак Гын Хэг дэмжигсдийн тоо дөрвөн хувьд хүрч 1047 хүн түүнд итгэлээ өгсөн хэвээр байна хэмээн мэдээлжээ. Нийт санал өгсөн иргэдийн 93 хувь нь хариулт өгөхөөс татгалзсан аж. Пак Гын Хэгийн дэмжигсдийн тоо 20-30 насны иргэдийн дунд 0 хувь, 40 насны иргэдийн 40 хувь, 50-60 насны иргэдийн 9 хувь нь түүнд итгэл хүлээлгэж байна. Гэвч энэ тоо өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. Тухайлбал Солонгосын түүхэнд ерөнхийлөгч Ким Юун Самыг дэмжигсдийн тоо 6 хувьд хүрч байсан болПак Гын Хэг дэмжигсдийн тоо 4 хувь болж буурч, түүхэн рекордыг эвдээд байна.

Пак Гын Хэ өнгөрсөн мягмар гарагт үндэсний чуулганаас нэрээ татаж, ерөнхийлөгчийн суудалаа өгнө хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Тэрээр би өөрийн хийхээр төлөвлөж байсан бүхий л ажлаа орхиж, ерөнхийлөгчийн суудалаа орхихоор боллоо гэжээ.

Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцорсонд талархаж байна

Ардчилсан намын дарга Чой Ми А “Пак Гын Хэ Солонгосын нийт ард түмнээс хоёр удаа уучлал гуйсан. Гэхдээ түүний энэ тактик нь албаар ард олны санаа бодлыг эргүүлж, сарниулах гэсэн үзэгдэл болсон. Гэвч ард түмэн эцсийн зорилгоо биелүүлж чадлаа гэв.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ олон нийтээс хоёр удаа уучлал гуйж, мэдэгдэл гаргасан. Тэрээр аравдугаар сарын 25-ны өдөр Чой Сун Силтэй холбоотой асуудлаар уучлал гуйсан. Харин арваннэгдүгээр сарын 4-ны өдөр дахин уучлал гуйж, прокурортой мөрдлөгийн бүхий л явцад хамтран ажиллана гэдгээ хэлсэн ч удаа дараа хэд хэдэн зөрчил гаргаж, мөрдлөгийн явцад саад учруулсан талаар The Korea Times-д мэдээлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл