8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайландын шинэ хаан титмээ хүлээн авахад бэлэн боллоо

2016-11-30 09:21:00

Тайландын парламентын албанаас хэлж буйгаар Ханхүү Маха Важиралонгкорн өөрийн хааны титмээ хүлээн авах тохиромжтой цаг болсон хэмээн үзэж байна. Мягмар гарагт Үндэсний хууль тогтоох зөвлөлийн албанаас Порнпет Вижитчонлачай мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлдээ шинэ хааныг томилож, үүрэгт ажлыг нь өгөх цаг болсон гэв. 

Тайланд иргэд одоо хүртэл хааныхаа төлөө залбирч, гашуудаж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Зарим иргэдийн үзэж буйгаар эзэн хаангүй байна гэдэг эцэгээ алдсантай ялгаагүй хэрэг болж байна хэмээн СNN-д мэдээллээ. Шинэ эзэн хаан Маха Важиралонгкорн 1952 онд төрж, Их Британи, Австрали зэрэг оронд боловсрол эзэмшиж, 1972 онд хаан ширээнд суух ханхүүгээр өргөмжлөгдөж байжээ.Тэрээр албан ёсоор гурван удаа гэрлэлтээ батлуулсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл