"С1" телевизээс бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Жавхлан уригдан оролцлоо.Тэрбээр ярилцлагын үеэр олон сонирхолтой сэдвийн хүрээнд яриа өрнүүллээ. Ингээд түүний ярилцлагын үеэр хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
- Төрт улс байхгүй болсон юм байна. Сэтгэлтэй хүмүүс шүүгдэж гарч ирээгүй юм байна.
- Монголын төр сэтгэлийн тураал тархины саажилтанд орчихсон байна.
- Цаашид ирээдүй харагдахгүй байна. Бүрэн өөрчлөлт хэрэгтэй байна.
- Хулгай хийж болоод байхад, дуулж яагаад болохгүй гэж.
- "Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг ч хоног алдалгүй хугацаанаас нь өмнө буулгах хэрэгтэй байна"
- Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Үгүй бол тарах хэрэгтэй.
- Монголын төлөө би хэнтэй ч хамтрахад бэлэн байна.
- “Нам” гэдэг ойлголт бидний тархинаас арчигдаад үлдсэн.
- Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаар ярихгүй байна. Миний бодлоор айгаад шээрэгчихлээ гэж бодож байна.
- Жинхэнэ Драмын театерын жүжигчилсэн тоглолт чинь Төрийн ордонд болж байна.
- УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр чинь халаас нэгтэй болчихсон юм биш үү .
- Төрийн түшээд хулгайлаад идчихсэн учраас түмэн олон луу харах нүүр байхгүй. Түмэн олон ч гомдож ,төрсөн бие нь өөрөө мэддэг болсон.
- Оюуны том хувьсгал хийх цаг болсон.
- Цаг нь ирэхээр цасан дээр гал бадарна.
- Түмэн олон нурж унтархаас өмнө хийж бүтээх ёстой.
- Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтох цаг үед мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэнэ.
- Монголоо ярьж тэмцсэний төлөө 9 жил галзуу гэж дуудуулж ирлээ.
- Ардчилал нэрийн дор ардыг чилээж ал.
- Улс тунхагласаны баяр бол хэдхэн хүний баяр болсон. Түмэн олон гуниглаж байна.
- С.Жавхлан бол “Монголизм” хийж байгаа шүү.
- Шинэ зөв үндсэн хуулийг бий болгож шинэчлэх хэрэгтэй.
- М.Энхболдын холын хамаатаны хүү Гэгээнтэнээр тодрох ёстой байсан гэсэн.
- Далай багш цай уугаад явсаны төлөө Хятад нүүрээ бууруулж байна. Манай улс ийм л нэр хүндтэй байна.
- Хүссэн ч эс хүссэн булхай илэрнэ.
- Урд хөршөөс зээл авах гуйлгачлаад байсныг Далай багш ирж хааж өглөө.
- Одоо өөрсдөө хийх бүтээх хэрэгтэйг сануулж байна.
- Аав ээжээ, элгэн халуун ах дүүсээ хайрлах зарчим хүнд байх ёстой.
- Идэж чаддаг мөртлөө бүтээж чаддаггүй.
- Бид нар дор бүрнээ хичээж байж энэ хямралаас гарч чадна.
- Хамаг Монгол цугларч миний найзад амьдрал бэлэглээсэй гэж хүсэж байна.
Б.Анхням