Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад "МАН-ын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн 11.000 гаруй төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халсан байна. Мөн эдгээр төрийн албан хаагчийн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг олгоогүй байна. Орон нутгийн сонгуулиар Ардчилсан намын олонх болсон 104 сумын 75 сумын Засаг даргыг сонгоогүй байгаа нь сум орон нутаг удирдлагагүй эзгүйрч, өвөлжилт хүндэрч, ард иргэд, малчид тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудлууд шийдлээ хүлээсээр байна. Иймд уг асуудлыг анхааралдаа авч орон нутгийн удирдлагыг яаралтай томилохыг шаардаж байна" гэжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх баримтаас харна уу.
Т.Энхэлээ