МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг өнөөдөр шүүх гэж байна. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх гэж байна.
Т.Энхэлээ