8o
Улаанбаатар хот
mobile menu

 Толгойгоороо нийлсэн сиамын ихрийг амжилттай салгажээ

2016-11-28 11:14:00

Бронкс хотод байрлах хүүхдийн төв эмнэлэгт толгойгоор нийлсэн ах дүү Жадон, Аниа хоёрыг 27 цагийн мэс ажилбарын үр дүнд амжилттай салгажээ. Ах дүү ихрийн ээж Николе Макдоналд “Энэ амьдралын минь хамгийн сайхан мөч болж өнгөрлөө. Хоёр хүүгийн минь эрүүл мэндийн байдал сайжирч, үс нь ургаж байгаа нь илт мэдэгдэж байна” хэмээн CNN-д хэлжээ. 

Хөвгүүд одоо 14 сартай бөгөөд эхний хагалгаа амжилттай болсоноос хойш 6 долоо хоногийн дараа тэднийг салгажээ. Тус мэс ажилбарыг эмч Жамес Гоодрич удирдан явуулсан бөгөөдэнэ төрлийн хагалгааг амжилттай гүйцэтгэсэн зургаа дахь тохиолдол аж. 

Ах дүү ихэр нэг нас хүртэлээ байнгын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай. Учир нь тэдний толгой нийлсэн байхад түшиж зогсох, мөлхөх зэргийг хийж чаддагүй байсан тул ихэр ах дүү хоёрыг алхах хүртэл нь биеийн байдлыг хянаж, ажиллах шаардлагатай хэмээн эмнэлгийн удирдлагууд мэдээлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл