МАН-ынхан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилоод байгаа билээ. Тэгвэл түүний оронд хэн томилогдох вэ гэсэн дэд сайдын марафон МАН дотор хэдийнэ эхэлсэн. X.Бадамсүрэнгийн оронд ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нэгдсэн гэсэн мэдээлэл байна.Т.Бадамжунайгийн хувьд “Хотын фракц”-ын хүн, намын дарга М.Энхболдын уяач нөхдийн нэг билээ.