8o
Улаанбаатар хот
mobile menu

Фидель Кастро 91 насандаа таалал төгслөө

2016-11-28 10:26:00

 

Өнгөрсөн Баасан гарагт Кубын ерөнхийлөгч асан Фидель Кастро 91 насандаа таалал төгссөн билээ. Үүнтэй холбогдуулан Куб улсын Засгийн газар төрийн далбааг хагас бөхийлгөж, ес хоногийн гашуудал зарласан. Энэ үеэр улаг соёлын бүх арга хэмжээг цуцалж, үзвэр үйлчилгээг хаасан байна. Энэхүү шийдвэр нь Куб улсад аялаж, амраж байгаа жуулчдад хүндхэн шийдвэр байна гэдгийг онцолж байв. 

Ф.Кастрог арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Сантьяго де Куба гэх дурсгалын цогцолборт нутаглуулна. Олон хотуудад Ф.Кастрог хүндэтгэн дурсгалын жасгаал зохион байгуулж, дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна. Харин Ф.Кастрогийн охин дүү Хуанита 1964 оноос хойш АНУ-д дүрвэж, амьдарч байгаа бөгөөд ахтайгаа ихээхэн санал зөрөлддөг байсан тул оршуулах ёслолд оролцохгүй гэдгээ илэрхийллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл