8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп:Сая, сая сонгогчдын саналыг худалдан авна гэж байхгүй

2016-11-28 09:00:00

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ням гарагт олон нийтэд хандан сая сая сонгогчдын саналыг худалдан авсан гэх ташаа мэдээллийн талаар мэдэгдэл хийж, нийтийн өмнө үг хэллээ.

Тэрээр ийм бохир аргаар өөрийгөө ялж, гарахгүй хэмээн онцлон хэллээ.Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стейн Мичигган, Пеннсилваниа, Висконсин зэрэг хотуудад ялагдсан нь Трампыг ялалт байгуулахад хүргэсэн хэмээн үзэж байна. Тэрээр Хиллари Клинтонтой холбоотой авилгын хэргийг ухаалгаар ашиглаж, амжилтанд хүрсэн хэмээн зарим эх сурвалжууд үзэж байна.

Иргэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дахин тоолж, нийт санал өгсөн иргэдийн тоог дахин хянах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Эс тэгвээс олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байх болно. Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад хүргэсэн 3 том хотуудад дахин санал хураалт явуулж, "савлалттай" хотуудад дахин сонгууль явуулах нь зөв хэмээн иргэд үзэж байна.

chuhal.mn

Эх сурвалж: The New York Times 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл