8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн сард 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ

2016-11-27 10:55:00

Өнгөрсөн аравдугаар сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг Монголбанкнаас  гаргажээ. Тайлант сард нийт 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 419 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 253 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Шинээр олгосон зээл өмнөх сараас 31.9 хувиар буурч, төлөгдсөн зээл 8.3 хувиар өссөн байна.  2016 оны 10 дугаар сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг хөдөө орон нутагт олгосон ипотекийн зээл бүрдүүлжээ. Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн үлдэгдлийн 14.1 хувь буюу 129.0 тэрбум төгрөг Орхон аймагт, 13.9 хувь буюу 127.1 тэрбум төгрөг Дархан-Уул аймагт, 8.7 хувь буюу 79.7 тэрбум төгрөг Дорноговь аймагт ногдож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл