Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд 13.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.