УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар засгийн газрын нэр бүхий сайд нарыг огцруулах асуудлыг тухайлан хэлэлцээгүй гэсэн мэдээллийг бүлгийн дарга нь өгсөн. Гэтэл Засгийн газрын танхимаас Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарыг огцруулах тухай ярьж эхэлсэн аж. Тодруулбал, эдгээр эрхмүүдээс Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн асуудал хамгийн хурцаар яригдаж буй гэх. Учир нь, Улсын эдийн засгийн асуудлаар хийсэн мэдэгдэл нь хямралыг бүр хурцатгасны зэрэгцээ найман төрлийн татварыг нэмэх асуудлыг тооцоололгүй оруулж ирсэн, ААН-ийн татварын 90 хувийн хөнгөлөлтийн хуулийг эргүүлэн татахад хүргэсэн зэрэг асуудлууд Б.Чойжилсүрэн сайдыг шүүмжилэхэд бүргээд байгаа юм байна. Харин МАН-ын удирдлагын түвшинд гэнэтхэн сайдаар томилогдохоор нэр нь гарч ирсэн Б.Чойжилсүрэнд журмын нөхөд нь тийм ч сайн амтай биш байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэргэжлийн хүн гэдэг утгаараа ажлаа хийж яваа ч намынхан нь “хэтэрхий сул” гэсэн онош тавиад байгаа аж. Тиймээс уг хоёр сайдын орон томилогдох хүний нэрс яригдаж эхэлжээ. Одоогоор энэ талаар ихэд нууцалж байгаа сурагтай.
Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг нарын оронд томилогдох хүмүүсийн нэр яригдаж эхэлсэн үү
2016-11-26 13:10:53