8o
Улаанбаатар хот
mobile menu

800 сурагч андгай өргөв

2016-11-26 13:00:00

Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын энэ өдөр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, урлаг спортын нэр хүндтэй эрхмүүд оролцож, залуучууддаа иргэний үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл